АНУ сонгуулийн тухайд
Бичсэн 11:46, 2016-09-30
; font-family: Arial; font-size: 14px; box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px;">
; font-family: Arial; font-size: 14px;">
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп өрсөлдөгчгүй болж, Цагаан ордны зүг зам шулуудлаа.
Урьдчилсан сунгаанд төдийлөн амжилт гаргаж чадаагүй Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид ээлж дараалан нэрээ татаж, улмаар нам дотроо Трамп хамгийн сүүлд хоёр өрсөлдөгчтэй тунаж үлдээд байсан юм.
Сонгуульд итгэл төгс оролцон, Жеб Буш, Марко Рубио зэрэг өрсөлдөгчдөө ээлж дараалан сөхрүүлсэн Трампыг намынхан нь дарахаар оролдсон нь чадсангүй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Индиана мужид болсон сунгааны дараа сенатч Тед Круз, Охайо мужийн амбан захирагч Жон Касич нар дараалан сонгуулийн тулаанаас нэрээ татав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, төрд ажилласан туршлагагүй Дональд Трамп нар АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж магадгүй нь.
Үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Трамп ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дээд болон доод танхимд олонхийн суудлыг эзлэх Бүгд Найрамдах намаас нэр дэвших нь тодорхой боллоо.
Харин Ардчилсан намын хувьд Хиллари Клинтон, Берни Сандерс нар Цагаан ордны төрийн тэргүүнд нэр дэвших эрхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж байна.
Хамгийн сүүлд Индиана мужид болсон сунгаанд Ардчилсан намаас сенатч Берни Сандерс ялалт байгуулав. Гэхдээ нийт дүнгээр Хиллари Клинтон илт давуугаар урьдчилсан сунгаанд тэргүүлж яваа юм. Ийм сонгуульд Ардчилсан намаас Клинтон нэр дэвших магадлал өндөр гэж олон улсын тоймчид таамаглаж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, төрд ажилласан туршлагагүй Дональд Трамп нар АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж магадгүй нь.


ДОНАЛЬД ТРАМП
Өнгөрсөн долоо хоногт National Interest сэтгүүлээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцохдоо Дональд Трамп өөрийн зорилго, мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцууллаа.
Энэ үеэр тэрээр “Манай гадаад бодлого гамшгийн хэмжээнд хүрсэн. Түүнд ямар ч зорилго, чиглэл, стратеги, бодлого гэж байхгүй болсон. Өнөөдөр би та бүхэнд АМЕРИКИЙН ГАДААД БОДЛОГЫН ТАВАН СУЛ ТАЛЫГ нэрлэмээр байна” гэлээ.
1. Эдийн засаг хүнд байдалд байна. Гадаад өрийн хэмжээ хэрээс хэтэрч, эдийн засгийн өсөлт удааширсан.
2. Бидний холбоотнууд аюулгүй байдлын системд шударга хувь нэмрээ оруулахгүй байна.Тухайлбал НАТО-гийн 28 гишүүн орны дөнгөж дөрөв нь Батлан хамгаалахын салбартаа ДНБ-ийхээ наад зах нь 2 хувийг л зарцуулдаг.
3. Холбоотнууд маань бидэнд найдаж болохгүй хэмээн бодож эхэллээ. Одоогийн Ерөнхийлөгч Ирантай гэрээ хийсэн нь маш том алдаа болсон. Одоо Иран гэрээний заалтуудыг хэрхэн үл тоомсорлож байгааг бид харж байна.
4. Дайснууд маань биднийг хүндлэхээ больсон.Обамагийн зорилго Америкийн хүчийг сулруулах байсан бол тэр энэ даалгавраа төгс биелүүлж чадсан.
5. АНУ-д гадаад бодлогын зорилтын тухай тодорхой ойлголт байхгүй болсон. Өнөөдөр бид Ливийг бөмбөгдөж, иргэд нь ардчилсан нийгэмд амьдрахын тулд дарангуйлагчийг үгүй болгов. Гэтэл маргааш бид энэ улс хэрхэн задарч, иргэд нь хэрхэн зовж, шаналж буйг харж байна.
ХЭРЭВ БИ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДВОЛ...
“АНУ дахин хүчирхэг гүрэн болно. АНУ дахин итгэлтэй түнш, холбоотон, найз байж чадна. АНУ-ын ашиг сонирхолд, холбоотнуудын ашиг сонирхолд суурилсан тууштай гадаад бодлоготой болно” гэв.
1. Исламын радикал үзэлтнүүдийн тархалтыг зогсоох урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Энэ нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтын нэг байна.
2. Бид цэрэг, эдийн засагтаа шинэчлэл хийх ёстой. Орос, Хятадууд цэргийн хүчээ нэмэгдүүлж байхад бид хойшоо ухарч байна. АНУ-ын цэргийн салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
3. Эцэст нь хэлэхэд АНУ-ын үндэсний ашиг сонирхол дээр суурилсан гадаад бодлого явуулна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬД ДАРААХ ЗОРИЛТУУДЫГ ТАВЬЖ БАЙНА.
Намын харьяаллаас үл хамааран бүх америкчууд дэмжих тийм гадаад бодлогыг боловсруулна.
Худалдаа, цагаачлал, орлого, ажлын байр, америкчуудын аюулгүй байдал миний хувьд нэн тэргүүнд тавигдана. Трампын Ерөнхийлөгчийн засаглалын үед АНУ-ын нэг ч иргэн өөрийнх нь ашиг сонирхол хоёрдугаарт тавигдаж байна гэж мэдрэхгүй.Би Америкийн хамгийн агуу, хамгийн үнэнч хамгаалагч нь байх болно.
Америкийг дахин хүчирхэг гүрэн болгоно гэдэгтээ итгэлтэй байгаа Трамп хэд хэдэн удаа хачирхалтай гэмээр МЭДЭГДЭЛ хийж байсан билээ. Тухайлбал Исламын шашинтай хүмүүсийг АНУ руу нэвтрэхийг хориглох хэрэгтэй, хууль бус цагаачдыг эх орондоо оруулахгүйн тулд Мексикийн хил дээр хана босгоно гэсэн билээ.
ХИЛЛАРИ КЛИНТОН
Клинтоны хувьд сонгуулийн кампанит ажил Төрийн департаментын тэргүүний албыг хашиж байсан үеийн дуулиант хэрэг дунд болж байна. Тодруулбал 2012 оны есдүгээр сарын 11-нд Ливийн Бенгази хот дахьАНУ-ын Элчин сайдын яам руу халдсан хэрэггарсан юм.
Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсаны дотор АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс байжээ. Энэхүү хэргийг хариуцлагыг Хиллари Клинтон үүрэх ёстой гэж мөрдөн шалгах багийнхан үзсэн юм. Үүнээс гадна Клинтон Төрийн департамент тус хэргийг санаатайгаар нуухыг оролдсон гэсэн шүүмжлэлд өртөж байв.
Хувийн имэйл ашигласантай холбоотой бас нэг дуулиан. Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албаг хашиж байхдаа илгээж байсан имэйлүүд нь нууцын зэрэглэлд ороогүй.
Түүний имэйлүүд ямар ч кодлолт, нууцлалгүй байсан нь олон нийтээс төрийн бичиг баримтыг хакдуулж алдсан байх магадлалтай гэсэн шүүмжийг дагуулаад байгаа юм. Хиллари Клинтон хувийн имэйл сервер ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч олны өмнө уучлал гуйсан ч шүүхийн шийдвэрээр түүний 55,000 хуудас имэйлийг нууцлалд хамаатай эсэхийг нь шалгаж байна.
Хиллари Клинтоны сонгогчиддоо дараах зүйлүүдийг амлаж байна.
1. Орлогын тэгш бус байдлыг арилгана.
2. Доод түвшний цалинг цагт 7.25 ам.доллар байсныг 12 ам.доллар болгож өсгөнө. Засаг захиргаанд ийм боломж бий, тиймээс цалин өсөх явдал ажлын байранд огтхон ч нөлөөлөхгүй хэмээн Клинтон үзэж байгаа юм.
3. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.Америк жирэмсний болон амаржсаны тэтгэмж өгдөггүй улс. Тэгвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон бүх эмэгтэйчүүдэд жирэмсний болон амаржсан тэтгэмж олгоно. Түүнчлэн ар гэрийн шалтгаанаар 12 долоо хоногийн хугацаанд цалинтай чөлөө олгоно.
4. Бага насны хүүхдийн боловсролыг дэмжинэ.
5. Эмэгтэйчүүд, цагаачид, бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаална.
Тэрээр АНУ-ын үндэсний аюулгүй байдалдзаналхийлэх гол асуудал бол цөмийн зэвсэг болон алан хядагчдын гарт орох магадлалтай нууцын зэрэглэлийн материалууд гэж үзэж байгаа юм.
АНУ-ын гадаад бодлогын хувьд дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй “Исламын улс” алан хядах бүлэглэлд агаараас өгөх цохилтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үздэг байна. Гэсэн хэдий ч Ирак, Сири улсууд руу цэргээ илгээхийг эсэргүүцдэг юм.
Клинтон Орос, Хятад улсуудыг АНУ-ын өрсөлдөгчгэж үздэг байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Стэнфордын их сургуульд оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр "ОХУ, БНХАУ бол манай өрсөлдөгчид. харин Европын холбоо бол манай "хэрэм цайз"гэж хэлжээ.
Түүнчлэн Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Путинтэй харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үздэг бол Клинтоны хувьд Путиныг эзлэн түрэмгийлэгч хэмээн үзэж, Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй байх бодлого баримтлах ёстой гэсэн юм.
ТЭДНИЙГ ОЛОН УЛСЫН ТОЙМЧ, СУДЛААЧИД ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙНА ВЭ?


The New York Times сонин Хиллари Клинтоныг "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн эрх бүхий нэр дэвшигч. Бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад түүний сонгуулийн амлалт амьдралд ойр, хэрэгжих магадлал хамгийн өндөр" гэж дүгнэв.
АНУ-ын эдийн засагч Ян Уинер “Хэрэв Трамп эсвэл Сандерс Ерөнхийлөгчөөр сонгогдвол би АНУ-аас нүүнэ. Өөр, ямар ч хамаагүй улсад очиж амьдарна. Хэрэв дээрх хоёр эрхмийн нэг нь төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулбал Канадад үл хөдлөх худалдан авч, харин Флорида, Аризона дахь үл хөдлөх хөрөнгөндөө санаа зовоорой гэж хэлмээр байна. Учир нь S&P 500-гийн хэмжээ түүхэнд байгаагүйгээр унана. /S&P гэдэг нь АНУ-гийн томоохон 500 корпорацын хувьцааг үнэлдэг, хамгийн өргөн хэрэглэгддэг индекс юм/. Трампын Ерөнхийлөгчийн засаглалын үед эдийн засаг ч, зах зээл ч асуудлаас зугтаж чадахгүй” гэлээ.
Sunday Times сонины улс төр судлаач Жеймс Рубин “Хашир, туршлагатай улс төрчийн хувьд Хиллари Клинтон маш сайн Ерөнхийлөгч болж чадах байсан. Жорж Бушийн түргэн шуурхай зан, Барак Обамагийн болгоомжтой зантай харьцуулахад Клинтон аливаа асуудалд алтан дунджийг баримталдаг” гэж бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Трамп бусад өрсөлдөгч нарын ярьдаг зүйлийг арай сонирхолтой байдлаар хүргэдэг учир олон нийтийн анхаарлыг татдаг. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй гэдэгт би найдсаар байна. Яагаад гэвэл би Америкийн ард түмний сонголтод итгэж байна. Ерөнхийлөгчийн ажил ямар хариуцлагатай болохыг хүмүүс ойлгож байгаа байх. Энэ бол реалити шоу эсвэл маркетинг биш” гэж хэлж байсан удаатай.
Global Times сонинд бичсэнээр “Хятадуудын интернэт хэрэглэгчид хамгийн их үзэн яддаг Америк улс төрч”-өөр Хиллари Клинтоныг нэрлэжээ. Түүнчлэн санал асуулгаар Хятадуудын 54 хувь нь Хиллариг биш харин тэрбумтан эрийг сонгоно гэсэн байна. Үргэлж хүний эрх, эмэгтэйчүүдийн тэгш эрх зэрэг асуудлуудыг хөнддөг нь үүнд нөлөөлсөн бололтой” гэжээ.