эдийн засагт холбогдох мэдээллүүд


шинэхэн оюутнууд, анхан шатны мэдээллийг авахыг хүссэн хүмүүсд

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Гүйцэтгэлийн Менежер© юу чаддаг вэ?

Бичсэн 18:10, 2016-09-29

 Гүйцэтгэлийн Менежер© юу чаддаг вэ? 

Нэг нүүр дээр стратегийг төлөвлөх (OGSM), түүнийг доод шатны дитайл төлөвлөгөө болгох  

Нэгдмэл байгууллагыг бий болгоход тусална 

Бүх түвшний төлөвлөгөө байгууллагын нэг нүүр стратеги төлөвлөгөөнөөс салбарлан төлөвлөгдөх ба энэхүү уялдааг Гүйцэтгэлийн менежер программ хангаж өгдөг. Мөн бүх үүрэг хариуцлагууд түвшин бүрт хувиарлагддаг. Ингэснээр хүн бүрийн стратеги хэрэгжилт дэх оролцоо тодорхой болж, байгууллагын стратеги хэнд ч энгийн ойлгомжтой, тодорхой болно. 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, хэрэгжилтэд гарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх 

Төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чаддаг байгууллага болоход тусална 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг харуулах сар, улирлын давтамжтай тайлангийн загвартай. Энэхүү тайлан нь төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг өнгө, дүрсүүдээр энгийн ойлгомжтой харуулах тул аливаа тайланд хурдтай дүгнэлт хийх боломжтой. Мөн төлөвлөгөөнд хүрээгүй шалтгаан, засаж сайжруулах алхам зэрэг PDCA зарчмыг хангасан тайлагналын хэсгүүд нь байгууллага хамтдаа суралцах, асуудлыг илрүүлэх, хэрэгжилттэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах боломжийг бүрдүүлсэн. 

KPI үзүүлэлтээр байгууллагын гүйцэтгэлийг удирдах

Үр дүнд чиглэж ажиллах соёлыг бий болгоно 

Санхүүгийн болон санхүүгийн бус тоон үзүүлэлтээр (Key performance indicator) нэг нүүр дээр гүйцэтгэлийг төлөвлөж, тайлагнах замаар компанийн гүйцэтгэлийг бүхэлд нь удирдах боломжийг олгоно. Үзүүлэлтийн гүйцэтгэлийг өнгөөр харуулах (ногоон, шар, улаан) ба энэ нь тайланг хялбархан уншиж, асуудалтай хэсгүүдийг тодорхойлох, гүйцэтгэлийн талаар нэгдсэн ойлголтыг ажилтнуудад түгээхэд тусална. Үзүүлэлтийн гүйцэтгэлийг сар, улирал, жилийн зорилттой харьцуулах, мөн өнгөрсөн түүхийг графикаар харуулах, гүйцэтгэл унасан шалтгааныг тайлагнах зэрэг дүн шинжилгээ хийх, асуудлыг оновчтой илрүүлэх, зөв шийдвэр гаргах боломжоор хангасан. KPI нь гүйцэтгэлийг бодитой, баримттай харуулдаг тул ажилтнуудад үр дүнд чиглэж ажиллах ажлын хандлага, соёлыг төлөвшүүлдэг. 



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax