бизнесд ёс зүй их чухал
Бичсэн 11:30, 2016-09-30

Нээлттэй нийгэм форумаас дэлхийн 2016 оны өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Ингэхэд манай улс 138 улсаас 102 дугаарт оржээ.
Өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо тухайн улсын статистик тоо болон бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулгын дүнд тулгуурладаг. Бизнесийн удирдах ажилтнуудаас бизнес эрхлэхэд саад болж буй хүчин зүйлсийг ч мөн тодруулдаг юм.
Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид дараах хариултыг өгчээ.
- Засгийн газрын тогтворгүй байдал 11.8 хувь
- Санхүүжилт авах боломж 11.7 хувь
- Гадаад валютын зохицуулалт 10.4 хувь
- Бодлогын тогтворгүй байдал 10.1 хувь
- Төрийн хүнд суртал 9.1 хувь
- Татварын хэмжээ 7.9 хувь
- Мэргэшсэн ажиллах хүчний дутагдал 6.8 хувь
- Авлига 6.8 хувь
- Татварын зохицуулалтууд 5.9 хувь
- Ажиллах хүчний ажлын ёс зүйн дороо байдал 4.6 хувь
- Инфляци 4.4 хувь