21 age
Бичсэн 12:52, 2016-10-17
1.Алдаануудаа хайрлаж сурах
Алдаанаасаа суралцаж, өсч томрох ёстойг байнга санаж яваарай. Өөртөө тэгж их эргэлзэх хэрэггүй. Нэг өдөр ‘яана’ гэж байснаа эргэн дурсаад, инээд тань хүрэх өдөр заавал ирнэ.
2.‘За’ гэдэг үгийг ойр ойрхон хэлж байгаарай
Заримдаа өөрийн аюулгүйн бүснээсээ гадагш гарч, шинэхэн бөгөөд жихүүдэс хүргэм зүйлийг турших хэрэгтэй. Гэхдээ ‘за’ гэдэг үгийг илүү олон хэлж заншаарай. Энэ үг нь таныг илүү олон зүйлсэд өөрийгөө нээж, шинэ боломжийг ирүүлэхэд туслах болно.
3.Цөөхөн байх нь чанартай
Бүх зүйлд гар дүрэх хэрэггүй. Цөөн хэдэн зүйлд маш сайн анхаарал хандуулаарай. Хэтэрхий олон зүгт сарних аваас шаргуу хөдөлмөөр талаар болдог шүү.
4.Ямар мэдрэмж төрж байгаагаа бусдад хэл
Таныг сэтгэлийг шархлуулсан бол шуудхан л хэл. Хэрэв төгс зохицож чадах хүнээ олсон бол түүндээ ч юу бодож байгаагаа шулуухан хэлээрэй. Аав ээждээ уурлаж утсаа таслахаасаа өмнө ‘хайртай шүү’ гэж хэлж байгаарай.
5.Өөрчлөлтөнд дурла
Нэг л зүйлд найдаж болно. Тэр бол өөрчлөлт. Энэ бүхэн тохиолдох нь дамжиггүй бөгөөд бултах аргагүй. Амархан байхгүй боловч шалтгаантай л байж таарна. Үүнд дасах л хэрэгтэй.
6.Таны алдах зүйл таны бодож байгаа шиг тань тийм ч их биш
Алдана гэж айдгаас болоод бид мөрөөдлөө орхих нь олонтаа. Таны төсөөлсөн хамгийн муу зүйл тань бодит байдал дээр тийм ч муу биш байдаг.
7.Бусад хүмүүс юу гэж бодно гэхээс толгойгоо шаналгах хэрэггүй
Шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг харгалзах нь тийм ч оновчтой биш. Та дараа нь ямар тэнэг байсандаа л харамсах болно. Таны бодол л хамгийн чухал нь байдаг.
8.Өөртөө ч тэр, бусдад ч тэр үнэнч бай
Өөртөө ч тэр, бусдад ч тэр үнэнч бай. Үнэн шударга байх нь танд сэтгэлийн тайвширалыг өгдөг. Сэтгэлийн тайвшрал бол асар үнэ цэнэтэй зүйл. Худал хуурмаг дээр баригдсан харилцаа удаан үргэлжлэх нь үгүй.
9.Болж өгвөл олон шинэ хүмүүстэй танилцах
Танд ойлгомжгүй мэт санагдах боловч таньтай уулзсан хүмүүс таньд тус болж чадна. Бусдыг өөртөө ингэж хандаасай гэж хүсдэг шигээ бусдад тэгж л ханд. Шинэ найзуудтай болох хүсэлтэй бай. Дэлхий таний боддогоос жижиг шүү. Хэн хэнийг таньдаг болохыг мэдээд та ч бас гайхах болно.
10.Ганцаараа байх цагийг ол
Ганцаараа байа бас л сайхан шүү. Өөрөө өөртэй-гээ зугаацах цагийг заавал гаргаж байгаарай. Өөрийнхөө хамгийн сайн найз нь бай. Өөрийгөө кино, өдрийн зоогонд урь, ганцаараа аялалд яв. Ганцаараа байна гэсэн бодол дэндүү аймар, гунигтай санагдах байх. Гэхдээ та өөртэй-гээ л хамт байвал өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж чадна.
11.Гайхалтай асуултууд асууж сур
Та бүхнийг мэдэхгүй. Үүнээс гадна та өөрөөсөө хамаагүй ухаалаг хүмүүсээр хүрээлэгдсэн байгаагаа хааяа мэдрэх болно. Иймээс тэднийг сонирхож, гайхалтай асуултуудаар дараара. Ярихаасаа илүү сонс. Мөн уйгагүй асуусаар л бай. Зарим хүмүүст танд зориулагдсан гэмээр гайхалтай түүхийг хуучлах болно. Гол нь та асуух хүсэл сонирхолтой байх хэрэгтэй.
12.Байгаа зүйлээ тулгуур болго
Стевие Вондер гэдэг залуу хараагүй боловч гайхам сонсголтой. Тэр энэ авьяасаа цааш хөгжүүлж, хөгжмийн урлагт дурласан нэгэн. Өнөөдөр тэр таньд 25 Грэммигийн шагнал үзүүлж чадах хэмжээний авьяастан болжээ. Өөрийнхөө нөхцөлийг гомдоллож суухын оронд байгаа зүйл дээрээ хэрхэн ажиллахыг суралцаж байгаарай.
13.Хүмүүст сайхан зүйлсийг мэдрүүл
Энгийн л нэг урмын үгний хүчийг бүү дутуу үнэлж бай. Эргэн тойрны хүмүүстэй сайхан зүйлсийг мэдрүүлбэл хорвоо танд хариуг нь заавал барьдаг. Өөрийг нь онцгой мэт мэдрэмж төрүүлсэн нэгнийг хүмүүс огт мартдаггүй.
14.Өөртөө хөрөнгө оруул
Хэзээ ч сурахаа зогсоож болохгүй. Сургууль хэдий төгсөх цэгтэй боловч амьдрал бол тэр чигтээ аялал. Хэрэв та өсөхгүй бол үхэж болно. Шинэ чадварт суралц, шинэ номтой нөхөрлө, шинэ хэл сур, хичээлд суу, бүжиглэж сур, хөгжим тогло. Өөртөө хөрөнгө оруулж, хөгжүүлж байгаа нөхцөлд юу хийж байгаа чинь огт хамаагүй.
15.Таны хийх дуртай тэгсэн мөртлөө таныг хамгийн их сорьдог зүйлсийг хий
Таны сонирхлыг татдаг атлаа таныг сорих зүйлийг хийж байгаарай. Хийж байхдаа ч, дууссаныхаа дараа ч та шагнал хүртсэн мэт санагдана.
16.Өөрийгөө хайрлаж сур
Та өөрийгөө хайрлаж сурахаас нааш амьдарсан шиг амьдарч чадахгүй. Өөрийгөө толинд хараад ‘хөөрхөн байна, царайлаг байна’ гэж хэлж байгаарай. Байнга хэлнэ шүү. Та бол цор ганц бөгөөд хэн ч тань шиг харагдаж чадахгүй. Хэрэв та өөрийгөө илүү хайрлах аваас бусад хүмүүс ч гэсэн таныг илүү хайрладаг болно.
17.Цахилгаан шатыг нэгдүгээр давхар луу буцаах
Та бусдад тусалж чадах хэмжээний сууринд хүрсэн бол цахилгаан шатаа доод давхар луу буцаагаарай. Учир нь дээр ганцаархнаа байх уйтгартай. Иймд өөрийнхөө байгаа давхарт бусад хүмүүсийг очиход туслаарай. Тэдэнд сурга, ачаа хариул, хөрөнгө оруул.
18.Аяллыг сайшаах
Бид бүгдэд зорилго бас тэмүүлэл бий. Та одоо ч гэсэн ямар нэгэн зүйлд хүрэх гэж явж байгаа байх. Заримдаа зорилгодоо хүрэхэд төсөөлсөн шиг жаргалтай байдаггүй. Иймээс аяллын явцыг таашааж, бяцхан ялалт уналтуудаа ч гэсэн таашааж сур.
19.Чиний эсрэг үү? Тийм бол боллоо.
Өөрийгөө бусадтай харьцуулдгаа боль! Чи фитнесийн хамгийн хүчтэй нь, Монголын хамгийн баян нь, эсвэл хамгийн хурдан гүйлтийн тамирчин хэзээ ч болж чадахгүй байх. Хэрэв иймхэн зүйл чиний урмыг мохоож байгаа бол нэг л зүйлийг сайтар ойлго. Өчигдрөөс илүү сайхан өнөөдрийг бүтээхэд л анхаар. Үүнийг хийсээр байвал ажилтанд хүрч чадна. Тийм ч хурдан бүтэхгүй боловч аажим аажмаар хийсээр байвал нэг л өдөр өөрийгөө алмайруулах болно.
20.Том эрсдэлийг атга
Хүссэн зүйлийнхээ араас яв. Ажлаасаа гар. Бизнес эхлүүл. Өдрийн хоолоо идэж байгаа хөөрхөн охин дээр очоод“Сайн уу?” гэж хэл. Чи байнга амжилттай байхгүй боловч үргэлж азгүй байхгүй шүү дээ.
21.Хэн болох гэж төрснөө ол. Түүн шигээ бай.
Хүүхэд байхад алмайруулдаг байсан зүйлсийнхээ талаар бид замынхаа явцад мартаж орхидог. Бидний зарим нь зохиолч, хөгжимчин, зураач эсвэл антерпренер болохоор төрсөн байдаг. Юу таныг догдлоож, утга учиртай мэт санагдуулдаг болохыг олоорой. Олмогцоо тэр зүйлээ түлхүү хийгээрэй. Өөр нэгний мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрийнхөө амьдралыг үрэх хэрэггүй. Дэлхийд дуртай зүйлээ хийдэг хүмүүсээр л дутагдаж байна.