зөвлөгөө
Бичсэн 12:38, 2016-10-17
- 1.Чи эхлүүлээгүй зүйлээ гүйцээж чадахгүй
Таны гараа хаа нэгтэйгээс эхлэх учиртай бөгөөд анхны алхам бол бидний боддог шиг хэцүү биш. Миний судалж үзсэнээр хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирч чадсан эрхмүүдийн анхны алхам жижигхэн байсан. Ямартаа ч тэд эхлүүлж, төгс мөчийг бүтээж чадсан.
- 2.Таны санааг сонсоод таниас илүү догдлон хөөрөх хүн байхгүй
Хэрэв та өөрөө өөдрөг, сэтгэл өндөр байж чадахгүй бол бусдаас тийм зүйл хүлээх хэрэггүй.
- 3.Хүмүүс чи бүгдийг авч чадахгүй гэж хэлдэг. Гэхдээ чи чадна.
Карьер эхлүүлж байсан залуухан бүсгүй байхад минь энэ яриа надад их л нөлөөлж байлаа. Манай ахлах дарга амжилттай карьерынхаа хажуугаар гэр бүлээ хэрхэн авч явдаг талаараа хуваалцсан юм. Тэрээр амьдралынхаа явцад олон том сонголт хийсэн боловч бүгдийг ‘ав эсвэл юуг ч авахгүй гэсэн сонголт’ огт байгаагүй гэсэн юм.
- 4.Хүссэн ажлаа хийж байгаа мэт аашил
Хэрэв өөрийн бизнесийг эхлүүлж эсвэл тушаал дэвшихийг хүсч байвал хэдийн хүссэндээ хүрсэн мэт сэтгэж, хөдөл. Нэн тэргүүнд өөрийгөө дэвшүүл.
- 5.Хэзээ ч гүүр шатааж болохгүй. Түүгээр дахин явах хэрэг гарч мэднэ.
Үүнийг олонтаа харж ирлээ. Таны дургүй байсан хамтрагч дарга болсон байна. Багийн ядаргаатай гишүүнээ таван жил хараагүй байтал таны үйлчлүүлэгч болоод хурлын өрөөнд орж ирнэ. Иймд хүндлэлтэй хандаж сур. Хэдий тэр гүүрийг дахин давахгүй ч гэсэн харамсаад шалих зүйлгүй.
- 6.Хүмүүс итгэдэг бас таалагддаг хүнтэйгээ бизнес хийдэг
Намайг энтерпренёр байхад миний итгэлт бас амжилтад хүрсэн найз минь бизнесээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх тал дээр нэгэн зөвлөгөө өгсөн юм. “Хүмүүс итгэдэг бас таалагдсан хүмүүстэйгээ бизнес хийдэг.”Үүнээс би их эрч хүч авч, хэн байсан тэр хэвээрээ үлдсэн юмдаг.
- 7.Таны асуудлыг хүмүүс шийдээд өгнө гэж горьдолтгүй
Бусад хүмүүс тусалж чадах байсан ч би өөрөө нөлөө үзүүлж, удирдаж чадах зүйлдээ л хүчээ зарцуулах хэрэгтэй болохыг ойлгосон.
- 8.Долоо хоногтоо ядаж нэг цагийг танилуудтайгаа өнгөрөө
Энэ бол хүмүүстэй холбоо тогтоож, найз нь байж бусдад туслахыг хэлж байгаа юм. Миний найз гэхэд л өдөрт 30 минутыг нөөцөлж аваад найз нөхөдтэйгээ холбогдож, хэр байгааг нь асуудаг. Түүний хэлснээр энэ бол хамгийн үнэ цэнэтэй мөч төдийгүй карьерынх нь зугаатай хөрөнгө аж.
- 9.Хүссэн зүйлээ асуу
Бусдад ойлгуулахгүйгээр хүссэн зүйлээ авах хэцүү. Хүмүүс таны талаар ихийг мэддэг тул шинэ ажилд зуучилж эсвэл тушаал дэвшүүлнэ гэж найдах хэрэггүй. Өөрийн бодлыг хэл.
- 10.Том сэтгэ
Компанийн зүгээс санал болгож буй хайрцганд амьдралгүй, бусдын хийх ёстой гэсэн шиг эсвэл амьдарч байгаа шиг амьдрах хэрэггүй. Мөрөөдлөө ухамсарласан хүмүүс том зүйл хийж, эрсдэл үүрч, туршаад үздэг. Таны бодсон шиг зүйлс болохгүй байж мэднэ. Гэхдээ л та туршаад үзсэн. Та ингэсэндээ ч харамсахгүй.