эдийн засагт холбогдох мэдээллүүд


шинэхэн оюутнууд, анхан шатны мэдээллийг авахыг хүссэн хүмүүсд

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Онлайн маркетингийн багийн эзэмших ёстой 9 чадвар

Бичсэн 16:01, 2016-10-07

 Онлайн маркетингийн багийн эзэмших ёстой 9 чадвар

 

 

Маркетингийн багийн ажлын зорилго борлуулалт өсгөх эсвэл бүтээгдэхүүний сурталчилгаа хийх аль нь ч байсан гол нь бодит үр дүн өгөх нь чухал. Онлайн маркетингийн багаас олон чадвар шаарддаг бөгөөд компанийн үр ашгийг нэмэгдүүлж чадах компанит ажил зохион байгуулахын тулд эзэмшвэл зохих 9 чадварыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

 

1.  Вэб сайтын дизайн байгууллагын өнгө, төрхийг илэрхийлдэг учир тэргүүн ээлжид анхаарах чадвар юм. Ихэнхдээ байгууллагууд аутсорсингоор шийдвэрлэдэг хэдий ч хариуцсан хүн нь вэбийн чанарт анхаарал хандуулж, ямар өнгө төрхтэй байх талаар ойлголттой байх хэрэгтэй. 

 

2. Сошиал ертөнцөд цагийг ихээр өнгөрөөх болсон өнөө үед сурталчилгаа хийх болон харилцагчийн тухай сайн мэдэхийн тулд сошиал медиаг үр дүнтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Төлбөртэй болон төлбөргүй сурталчилгааг хослуулахын зэрэгцээ танай хэрэглэгчид аль сошиал сувгийг их ашиглаж байгааг судлах нь сурталчилгааг илүү үр дүнтэй болгодог. 

 

3. Гүүгл эдвордс ашиглаж сурах. Гүүглээр хайлт хийж буй хүн нь зүгээр сурталчилгаа үзсэн хүнтэй харьцуулахад хэрэглэгч болох өндөр магадлалтай байдаг тул хайлтын системд дээгүүр эрэмбэлэгдэх нь чухал. Гүүгл эдвордс нь хайлтын системд төлбөртэйгөөр өртүүлэх зориулалт бүхий програм юм. 

 

4. Анализ хийх. Харилцагчид вэб сайтад хаанаас ирж байгааг мэдэх, тэд вэб сайтын аль хуудаст их хугацааг өнгөрөөж байгаагаас харилцагчид болон сайтаар зочилогсдыг илүү сайн мэдэх, ингэснээр илүү сайн маркетингийн стратеги боловсруулах боломжтой болно. Гүүгл аналитикс нь дээрх боломжийг олгодог онлайн маркетингийн чухал хэрэгсэл юм.

 

5. Хайлтын системийн оновчлол хийх. Вэб сайтдаа судалгааны үндсэн дээр зөв түлхүүр үгийг оруулснаар хайлтын системд дээгүүр илэрч танай бүтээгдэхүүнийг хайж байгаа тэр хэсэгт органикаар өртөх боломжтой болохын зэрэгцээ Гүүгл эдвордсын үнэ түлхүүр үгийн чанараас шалтгаалдаг тул төлбөртэйгөөр хайлтад өртсөн ч хямд үнэтэй байх боломжтой болдог. Сайн хайлтын системийн оновчлол бол хямд сурталчилгаа тул үүнд анхаарал хандуулах нь магадгүй хамгийн чухал асуудлуудын нэг юм. 

 

6. Контент бол хаан гэсэн үг байдаг. Ийм ч учраас контент маркетингийн талаар гайгүй сайн мэдлэг хэрэгтэй. Контент маркетерүүд контентийг хүргэх гол хүмүүс юм. 

 

7. Үйлчлүүлэгчид тань интернетээр худалдан авалт хэрэв хийдэг бол программын бага зэргийн мэдлэг хэрэг болно. 

 

8. Үйлчлүүлэгчийнхээ бизнес жижиг ч бай, том ч бай үйлчилгээ үзүүлж буй байгууллагынхаа урт хугацааны зорилгыг мэддэг байх. Богино хугацааны зорилгоос цааш маркетингийн урт хугацааны үр дагаврыг харж чадах нь чухал. 

 

9. Идэвх санаачлагатай байх. Идэвхтэй маркетерүүд шинэ санаа гаргаж борлуулалтын шинэ боломж гаргадаг. Онлайн маркетингийн олон хэрэгслүүд бий болж байгаа нь өрсөлдөөнд давуу тал олгодог тул шинэ зүйлс туршиж үзэж байх нь чухал юм. 

 



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax