та өөрийнхөө бодож байгаагаас илүү хүчтэй
Бичсэн 16:02, 2016-10-02
Сайн хандлагатай байх нь бизнес эрхлэгчийн хувьд тохиолдох цаг агаарын шуургыг даван туулахад тань тусална. Бизнес эрхлэгчийн өдөр тутмын амьдрал болон хүнд хүчир ажилд их бага олон зүйлс багтдаг боловч зорилгодоо анхаарал хандуулж, таныг өндөрт хүргэх асуудлуудаас боломжуудыг олж харах хэрэгтэй.Тэгвэл таныг урамшуулах дараах таван ишлэл өөдрөг бизнес эрхлэгч болоход тань тусална. Тэдгээр ишлэлүүд нь эрсдэл, бүтэлгүйтэл, боломж бүрийн цаана нуугдаж буй боломжуудыг олж харахад тань урамшуулна.
1. "Бүх цаг хугацааны гайхалтай нээлт бол аливаа хүн зөвхөн хандлагаа өөрчлөх замаар өөрийгөө өөрчлөх явдал юм." – Офра Уинфри
Том амжилтанд хүрэх үед цөөн хүмүүс л хэн бэ гэдгээ, бизнесээ сурталчлахгүйгээр топ түвшинд хүрч чаддаг. Офра Уинфри бол тэдгээр хүмүүсийн нэг. Тэр ток шоуны ярилцлагаар мэдээллийн албан тушаалд орж, түүний ток шоу харин ноёрхлоо тогтоож чадсан. Гэхдээ Уинфригийн хувьд шоугаа хүмүүсийг илүү сайхан амьдрахад анхаарал хандуулж, түүнд чиглэгдсэн байдлаар эхэлж байв. Бие, сэтгэл санааны хувьд түүний ноёрхол түүнийг салбартаа тэргүүлэх мэргэжилтэн, үнэхээр өөдрөг бизнес эрхлэгч болгож чадсан юм.
2. “Өөдрөг үзэл бидэнд өөрсдийгөө хамгаалахад тусалдаг. Амьдрал үргэлж хялбар биш байдаг. Гэхдээ амьдрал сайхан.” -- “Life Is Good” хувцасны брэндийг хамтран байгуулагч Жон Жакобс
Та их дэлгүүр болон нисэх буудлын бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд байдаг “амьдрал сайхан” гэсэн бичигтэй эгдүүтэй бяцхан подвоолк, цамцнуудыг мэдэх байх. Жон Жакобс болон түүний ах Берт нарын “Амьдрал сайхан” хувцасны брэнд дэлхий даяар тархсан аз жаргалтай брэнд болон хувирч чадсан юм. Тэд цамцнуудаа гудамж, коллежийн хотхонуудаар тохойгоо тос болтол зардаг байв. Сайн хандлага таныг урт хугацааны замд оруулж, бизнест амжилтын түүхээ бичихэд тань ч тусалж болох юм.
3. “Мэдэхгүй байгаа зүйлээсээ айх хэрэггүй. Учир нь тухайн зүйл тань таны гайхалтай хөрөнгө байж болох юм. Хэрэв та аливаа зүйлсийг хэрхэн хийдгийг нь мэдэхгүйгээр хийдэг бол тэдгээрийг бусдаас өөрөөр хийх баталгаатай болсон гэсэн үг.” – Сара Блэйкли, SPANX-ийг үндэслэгч
SPANX бол дэлхий даяар танигдсан оймсны брэнд юм. Сара Блэйкли өөрөө амжилтанд хүрч чадсан хамгийн залуу эмэгтэй тэрбумтан юм. Тэр бүтэлгүйтлийн оронд амжилт, өөдрөг үзлийн тухай ярьж, тэр нь түүнийг эрч хүчээр дүүргэж чадсан гэж хэлж болно. Та нэг газраа гацсан эсвэл мэдэхгүй зүйлдээ автсан бол өөдрөг бизнес эрхлэгч асуудлаас үргэлж өсөлт, боломжийг хайж байдаг гэдгийг сана. Мэдэхгүй байгаа зүйлдээ санаа зовох хэрэггүй. Тэр зүйл тань тоглоомыг өөрчлөхөд ч тусалж болох юм.
4. “Бизнесийн боломж гэдэг бол автобустай адил. Нэг нь алга болоход, нөгөө нь үргэлж гарч ирдэг..” –Ричард Брэнсон
Офратай адил Ричард Брэнсон (гар утасны үйлчилгээ, агаарын болон зайн аялал жуулчлал гэх мэт) өргөн хүрээг дурдахгүйгээр алдартай болгож чадсан Виржин брэндийн бүтээгдэхүүнүүдийн бизнес эрхлэгч юм. Брэнсон үргэлж эрсдэл, том санаануудын тухай ярьдаг байв. Заримдаа та бизнес эрхлэгчийн хувьд таны өмнө байгаа боломжуудыг үргэлж бодох эсвэл өнгөрсөн хойно нь харамсдаг байж магадгүй. Гэхдээ Брэнсон “Таныг хаана ч байсан боломжууд байсаар л байдаг” гэжээ. Өөдрөг бизнес эрхлэгчийн хувьд чухал зүйл бол нүдээ нээлттэй байлгаж, боломжууд хэрхэн гарч ирдгийг харах явдал юм.
5. "Өөрийгөө бүү хязгаарла. Маш олон хүмүүс бодож байгаа зүйлээрээ, хийж байгаа зүйлээрээ өөрсдийгөө хязгаарладаг. Та бодож сэтгэж байгаагийнхаа хэрээр хол явж чадна. Та юунд итгэнэ, түүндээ хүрч чадна гэдгийг сана.” – Мэри Кэй, Мэйри Кэй косметиксийн үүсгэн байгуулагч
Мэри Кэй гоо сайхны албан тушаалаа ажлаасаа шударга бусаар халагдсаныхаа дараа эхлүүлсэн юм. Түүний хүсэл мөрөөдөл бол бизнесийн ертөнцөд өөрийнхөө болон гэр бүлийнхээ хувьд сонголт бий болгох байсан бөгөөд тэрхүү хүсэл нь алдартай гоо сайхны компанитай болгож чадсан юм. Хэрэв тэр ажлын байран дээр боломжтой зүйлд өөрийн итгэл үнэмшлээрээ өөрийгөө хязгаарладаг байсан бол Мэри кэй болон түүний гэр бүлийн хувьд юу тохиолдох байсан бол? Өөдрөг боломжөөрчлөлтийг авчрах алтан боломж болгон хувиргадаг алхимич шиг ажилладаг.