Стратеги гэж юу вэ?
Бичсэн 17:57, 2016-09-29
Стратеги гэж юу вэ?
Стратеги нь strategos гэсэн грек үгнээс гаралтай үг юм. Стратеги гэдэг нэр томьёог МЭӨ 400 жилээс эхлэн Хятадын Сүн Цү хэмээх эрдэмтэн анх Дайны урлаг хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үеэс хойш дайснаа ялах стратеги төлөвлөгөө гэсэн нэр томьёо дайн тулаанд ихээхэн ашиглагдах болсон. Харин өнөөгийн нийгэмд стратеги төлөвлөгөөг байгууллагууд, улс орнууд давуу талыг бий болгох, бодлогын түвшинд ашиглаж байна. Стратеги төлөвлөгөөний талаар Google –ын 275 000 000 хайлт болон Амазон дахь 300,000 номонд дурдсан байх ба эдгээр сурвалжуудад стратеги төлөвлөгөө бол байгууллага алсын хараандаа хүрэх төлөвлөгөө гэдэгт санал нэгдсэн байдаг.
Стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний ялгаа
Монголын ихэнх байгууллага стратеги төлөвлөгөөгөө гаргахдаа нийтлэг нэг алдаа гаргадаг. Энэ нь стратеги төлөвлөгөөг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй хольж бичдэг. Англи хэлэнд ч, монгол хэлэнд ч стратеги төлөвлөгөө (strategy plan), үйл ажиллагааны төлөвлөгөө (action plan) гэж хоёр өөр нэр томьёо бий. Стратеги төлөвлөгөө гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд байгаа нөөц бололцоо, хүчин чармайлт, цаг хугацаагаа юунд төвлөрүүлэх вэ гэдэг чиглэл бол үйл ажиллагааны төлөвлөгөө нь энэхүү чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө юм. Миний мэдэх нэгэн чадварлаг захирал стратеги гэдэг бол дайнд хэрхэн ялах вэ гэдэг арга зам, харин тэр арга замыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь үйл ажиллагааны төлөвлөгөө юм гэж ажилтнууддаа тайлбарладаг.
“Сувдан эрэг” киноноос стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөний ялгааг ойлгож болох юм. Сувдан эрэг кинон дээр япончууд америктай энхийн хэлэлцээр хийнэ гэж хэлж, америкчуудын анхаарлыг сулруулж байгаад, америкийн цэргийн нэг флоатыг гэнэдүүлэн дайрч, устгадаг. Америкийн удирдах зөвлөлийнхөн хуралдаж, хэрхэн хариу цохилт өгөх талаар хэлэлцэхэд, ерөнхийлөгч Теодер Рузвелт “бид нар япончуудыг дахиж хэзээ ч босч ирэхгүй болгох хэрэгтэй. Үүний тулд зүрхэнд нь буюу гол Японд байдаг гол флоатыг нь гэнэдүүлж устгая” гэдэг. Япон руу бөмбөгдөгч онгоц явуулаад, буцаж ирэхэд онгоцны түлш хүрэлцэхгүй, онгоц шууд сөнөх учир энэ нь боломжгүй зүйл гэж үзсэн бусад зөвлөлийн гишүүд Теодер Рузвелтийн саналыг эрс эсэргүүцдэг. Тэгэхэд Теодер Рузвелт (суумгай гэдгийг бүү мартаарай) тэргэнцэр дээрээсээ босч, тэнцвэрээ олж ядан зогсоод “боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Боломжгүй гэдэг үгийг надад бүү хэл” гэж хэлдэг. Үүнээс хэд хоногийн дараа шумбагч онгоцны ахмад Теодер Рузвелт дээр ирж, японы гол флоатыг бөмбөгдөх арга оллоо гэдэг. Тэр нь америкийн бөмбөгдөгч онгоц америкийн хамгийн захын жижиг арал дээрээс япон руу нисч, японы гол флоатыг бөмбөгдөөд, шууд цааш нисч хятадын газар нутагт нэвтрэх юм. Америк, хятад хоорондоо эв найрамдалтай учир америк цэргүүд хятадын газар нутгаар дамжин эх орондоо очих боломжтой гэж үзсэн юм. Ингээд шумбагч онгоцны ахмадыг уг ажлын удирдагчаар томилж, бөмбөгдөгч онгоцны нисгэгч нарыг сонгож сурган, жижиг арал дээрээс богино зайд нисгэхийн тулд онгоцны тоноглолуудыг тэр бүү хэл онгоцны шүршигч бууг тайлж хаян, оронд нь хөнгөхөн бас дайсныг айлгана гэж үзээд шүүр хийдэг. Эхэндээ нисгэгчид удирдагчаа галзуу солиотой юм байна гэж үздэг боловч сүүлдээ удирдагчаа хүлээн зөвшөөрч, хүндэлж, даган дуурайдаг. Ингээд япон руу довтлох цаг болоход удирдагчийг нь үлдээд, нисгэгч нараа явуул гэсэн даалгавар өгдөг. Энэ тухай удирдагч нь нисгэгч нартаа тайлбарлахдаа “намайг америкт хэрэгтэй хүн гэж үзээд үлд гэнээ. гэхдээ би та нараасаа хэзээ ч орхихгүй, зорилгоо биелүүлэхэд хамтдаа явна” гэж хэлдэг. Ингээд тэд япон руу довтолж, гол хүчийг нь устгаж, зорилгоо биелүүдээд, цааш явж хятадын газар нутгаар дамжин эх орондоо ирдэг тухай гардаг.
Дээрхи киноноос үзэхэд америкчуудын зорилго, стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг доорхи байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:
- Зорилго: Япончуудыг богино хугацаанд, бага хохирлоор ялах
- Стратеги төлөвлөгөө: Японы газар нутгийн төвд байрлах гол флоатыг очиж бөмбөгдөж устгах. Ингэхдээ бөмбөгдөгч онгоцууд очиж устгаад, цааш явж хятадын газар нутгаар дамжин эх орондоо буцаж ирэх
- Үйл ажиллагааны төлөвлөгөө:
- Бөмбөгдөгч онгоцыг богино зайд хөөргөх боломжтой болгох, үүний тулд онгоцны хүнд жинтэй тоноглолуудыг авч хаях
- Чадварлаг нисгэгч нарыг сонгож, нислэг болон сэтгэл зүйн талаас нь сургаж бэлтгэх юм.