эдийн засагт холбогдох мэдээллүүд


шинэхэн оюутнууд, анхан шатны мэдээллийг авахыг хүссэн хүмүүсд

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ АХИЦ ГАРСАНГҮЙ

Бичсэн 17:43, 2016-09-29

 

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ АХИЦ ГАРСАНГҮЙ

Дэлхийн өрсөлдөх чадварын 2016-2017 оны тайланг танилцууллаа. Энэ онд Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 3.8 оноо авч, судалгаанд хамрагдсан 138 орноос 102 дугаарт бичигдсэн байна. Харин өндөр хөгжилтэй орнууд болох Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Швед зэрэг улс

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 3.8 оноо авч, судалгаанд хамрагдсан 138 орноос 102 дугаарт бичигдсэн байна.Зургийг: С.Батсайхан

өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүллээ. Эдгээр улсад Төрийн байгууллагын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн орчин, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар өндөр байгаа аж. БНХАУ-ын хувьд 4.95 оноогоор 28 дугаарт, ОХУ 4.51 оноогоор 43 дугаарт эрэмбэлэгдлээ. Монгол Улс 2005 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд нэгдсэн бөгөөд түүнээс хойш 12 жилийн хугацаанд 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулж байна. Энэ удаад бол өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс дөрөвт нь ахисан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин 0.4 хувиар өссөн бөгөөд үүнд технологи, дээд боловсрол, санхүүгийн зах зээлийн үзүүлэлт сайжирсан нь нөлөөлжээ. Үүрэн холбооны интернэт хэрэглэгчдийн тоо, интернэтийн хурд нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Үүнээс гадна макро эдийн засгийн орчны үзүүлэлт сэргэхэд инфляци буурч 5.9 хувь болсон нь ихээхэн нөлөөлжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан улсын төсвийн тэнцэл -8.3 хувьтай, Засгийн гарын өр 76.5 хувьтай байгаа бол үндэсний нийт хуримтлал 21.7 хувь байна. Олон жилийн дунджаас харахад Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлт хамгийн өндөр нь 2011-2012 онд 5.4 хувьд хүрч байжээ. Харин хамгийн бага нь 2015-2016 онд 3.2 хувь болж байсан аж. Энэ удаад түүнээс бага зэрэг сэргэж 3.6 хувь боллоо.

Засгийн газрын тогтворгүй байдал бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байна гэж судалгаанд оролцогсод тодорхойлсон байна. Мөн санхүүжилт авах боломж, гадаад валютын зохицуулалт, гадаад бодлогын тогтворгүй байдал болон Төрийн хүнд суртал зэргийг нэрлэжээ. Өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо статистик мэдээ болон тухайн улсын бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулгын дүнг ашигладаг байна.



{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax